Ан Сан Сү Чи лекц уншина

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

Ан Сан Сү Чи лекц уншина

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хуралд оролцохоор ням гаригийн орой Улаанбаатарт ирсэн Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч Ан Сан Сү Чи өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамт олон нийтэд лекц унших юм. Мьянмарын ардчиллын бэлгэдэл болсон хатагтай Ан Сан Сү Чи өнөөдөр 11.15 цагт олон нийт, иргэдтэй уулзаж, 14.00 цагт Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамт лекц уншина. Мөн өнөөдөр орой 17.00 цагт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд сэтгүүлчидтэй уулзан, хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж