
Өмнөд Солонгосын LG компани 55 инчийн хүнхэр дэлгэцтэй телевиз гаргах тухайгаа оны өмнө зарлаж байсан билээ. Тэгвэл уг телевизийн урьдчилсан захиалгыг авч эхэлжээ. Энэ нь дэлхийд бүтээгдэж буй хамгийн анхны тэгш бус гадаргуутай дэлгэц бүхий телевиз юм.
Уг телевиз 4.3 мм өргөнтэй, 17 кг жинтэй, өнгө дүрсний ялгарал маш сайтай ба үнийн хувьд 13500 ам.долларын үнэтэй аж.
Т.ТҮВШИН