Катар дахь монгол цэргийн албан хаагчидтай уулзав

Хуучирсан мэдээ: 2013.04.29-нд нийтлэгдсэн

Катар дахь монгол цэргийн албан хаагчидтай уулзав

Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбат Доха хотноо ажиллах үеэрээ тус улсын Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургуулийн араб хэлний дамжаанд суралцаж буй цэргийн албан хаагчидтай уулзалт хийв.

Элчин сайд С.Энхбат Катарын Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургуулийн багш удирдлага, сургалтын үйл ажиллагаатай танилцаж, сонсогчдын сурлага, ахуй байдлын талаар санал бодлоо солилцлоо. Монгол, Катар Улсын батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд манай цэргийн албан хаагчид Катар Улсад хоёр дахь удаагаа араб хэлний сургалтад хамрагдаж байгаа нь энэ бөгөөд БХЯ, ЗХЖШ, ЦЕГ, ҮАБЗ зэрэг байгууллагуудын офицер, ахлагч нараас бүрдсэн нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй баг ирэх тавдугаар сард төгсөлтийн баяраа хийх гэж байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж