Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долдугаар бага хурал гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Энэхүү олон улсын хуралд УИХ, Засгийн газрын гишүүд оролцож байгаа тул намын бүлгүүдийн хуралдаан маргааш болж хойшлогдсон. Мөн үүнийг дагаад байнгын хорооны хуралдаан лхагва гаригаас эхэлж хуралдах юм. УИХ-аас гаргасан хуваариар,
04 дүгээр сарын 30-ны Мягмар гарагт:
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд;
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд;
- Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН”-ын Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд,
05 дугаар сарын 01-ний Лхагва гарагт:
1. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
- Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай;
- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
- Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
- Олон нийтийн радио, телевиз дээр зарим хуулийн хэрэгжилттэй танилцсан дүн.
2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
- Уул, уурхайн сайд Д.Ганхуягийн мэдээлэл сонсох;
- Ажлын хэсгүүд байгуулах тухай асуудал.
3. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “В” танхимд:
- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
- Тариалалтын бэлтгэл ажил, мал төлөвлөлтийн өнөөгийн байдлын талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын мэдээлэл сонсох.
4. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
- “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
- Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/.
5. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
- Эмнэлгийн барилгын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвалын мэдээлэл сонсох;
- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.
6. Төсвийн байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “В” танхимд:
- Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн хөрөнгө оруулалтад Монгол Улсын Ерөнхий сайдын төсвийн багцад төлөвлөгдсөн “Шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын 50.0 тэрбум төгрөгийг төсөл, арга хэмжээгээр задлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;
- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.
05 дугаар сарын 02, 03-ны өдөр /пүрэв, баасан гаригийн/ УИХ-ын нэгдсэн хуралдаан
- •Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай;
- •Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
- “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
- Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл хийх аж.
Г.ДАРЬ