Багшийн сургуулийн оюутнуудыг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2013.04.29-нд нийтлэгдсэн

Багшийн сургуулийн оюутнуудыг дэмжинэ

БШУЯ-наас 2013 оныг Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүй, технологийн жил болгон зарласантай холбогдуулан багшийн сургуулийн оюутнуудыг цалинтай дадлагад гаргасан билээ. Багшлах дадлагаа  хөдөө орон нутагт гүйцэтгэх, сургалтын арга зүй, технологийн шинэчлэлийн сургалтад хамрагдсан 100 гаруй оюутанд багшлах дадлагын тэтгэлэг олгосон нь дадлагын ажлыг чанаржуулах нэгэн гарц болсон юм. Энэ ажлын хүрээнд Архангай, Булган, Дархан, Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай, Төв зэрэг аймгуудад 10 гаруй дадлагын баг илгээсэн. Оюутнууд дадлагаа амжилттай хийж ирсэн бөгөөд өнгөрсөн баасан гаригт тайлангаа хамгаалсан юм. Энэ өдөр багшлах дадлагын тайлан үзэсгэлэнг МУБИС-ийн бүрэлдэхүүн сургууль бүр өөрийн сургууль дээр зохион байгуулсан байна. Тайлан үзэсгэлэнгийн нээлтэд БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцож оюутнуудад баяр хүргэсэн юм. Тэрбээр "Багшийн сургуулийн оюутнууд цаашдаа 4 жил сурахдаа дөрвөн удаа дадлага хийж байх болно" гэдгийг онцолсон юм. 

Энэ үеэр Багшлах дадлагыг зохион байгуулж ажилласан сургууль, багш, оюутан-багш нарын хамтын ажиллагааны үр дүн, ололт амжилтыг үнэлж дүгнэн, тэдгээрийн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад зориулан “Шилдэг технологич оюутан-багш”, “Шилдэг зохион байгуулагч оюутан-багш”, “Шилдэг судлаач оюутан-багш” мөн дадлагыг чанартай удирдсан багш, сургуулийг тус тус шалгаруулж шагнан урамшууллаа. 

Тайлан үзэсгэлэнгийн үеэр шалгаруулах комисс бүрэлдэхүүний сургуулиас шалгарсан оюутан-багш нарын тайлан, үзүүлэнг үзэж нийт оноог гаргаж шилдэг номинацийн дараах эздийг тодруулав.
 
“Шилдэг технологич оюутан-багш”-аар:

Тэргүүн байр: Б.Мөнхшүр /ТНУС/,  Дадлага хийсэн сургууль:  5-р сургууль

Дэд байр: Ж.Даваасүрэн / КМТС /,  Дадлага хийсэн сургууль: 73-р сургууль

“Шилдэг зохион байгуулагч оюутан-багш”-аар:

Тэргүүн байр:
Ц.Хонгорзул /МаСС/, Дадлага хийсэн сургууль: Дархан-Уул “Жигүүр” цогцолбор сургууль

Дэд байр:
Б.Бямбасүрэн /БТС/, Дадлага хийсэн сургууль:  16-р сургууль

“Шилдэг судлаач оюутан-багш”-аар:

Тэргүүн байр: А.Мягмардулам /БУС/,  Дадлага хийсэн сургууль: Дархан-Уул “Жигүүр” цогцолбор сургууль

Дэд байр: Н.Сувдмаа /ФТС/, Дадлага хийсэн сургууль: 82-р сургууль

Тусгай байр: Б.Гэрэлцэцэг /БаС/, Дадлага хийсэн сургууль: 2-р сургууль
                               
“Шилдэг ЕБС-ийн багш” –аар:

Тэргүүн байр: Ч.Баттулга / 5-р сургуулийн Түүх нийгмийн багш/

Дэд байр: Ш.Оюунчимэг / Дархан-Уул “Жигүүр” цогцолбор сургуулийн Газар зүйн багш/

Гутгаар байр: С.Сосормаа / Хүмүүн цогцолбор сургуулийн ТНС-ийн багш/

Тусгай байр:  Д.Цэцэгээ / Архангайн Хашаат сумын ЕБС-ийн МХУЗ-ийн багш/

“Багшлах дадлагыг дэмжигч Шилдэг ЕБС”-иар

Тэргүүн байр: 21-р ЕБС / захирал Л.Уранчимэг /

Дэд байр:
“Ирээдүй” цогцолбор ахлах 1 сургууль  / захирал Б.Долгор /

Гутгаар  байр: 18-р ЕБС / захирал В.Пүрэвжаргал /

Тусгай байр:  Архангайн Хашаат сумын ЕБС /захирал Д.Мөнхчулуун /

МУБИС-ийн “Анхны алхам” зорилтот нэвтрүүлэгт оролцож амжилт гаргасан оюутнуудыг мөн шагнав. ҮҮнд:

Архангай Хашаат сумын ЕБС-д дадлага хийсэн:

ЕБСургууль

Шагнал

Оюутан

1.     

КМТС

МУБИС-ийн магистр суралцах нэг жилийн сургалтын төлбөр

Энхзаяа

2.     

МоСС

Бакалаврын сургaлтын нэг жилийн сургалтын төлбөр

Дэлгэрмөрөн

3.

БУС

Монголын оюутны холбооны дээд шагнал “Манлайлагч
оюутан”

Ганболд Мөнхзул

4.

БТС

Монголын оюутны холбооны дээд шагнал “Манлайлагч
оюутан”

Пүрэвдорж Булган

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж