
Төрийн ордны голд “Фортуна”-гийн гэх тодотголтой өргөө баригдаад хоёр жил болж буй. Энэхүү орд цагаан өргөөнд зөвхөн эрэгтэйчүүд хөл тавьж болохоос эмэгтэйчүүд бол шагайх ч эрхгүй. Ийм цензурыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өмнөх парламентад гишүүн байхдаа тогтоосон юм. Гэвч монгол эмэгтэйд хаалттай шахам байдаг “Фортуна”-гийн эл өргөөнд өчигдөр Тайландын Вант улсын Ерөнхий сайд, эрхэмсэг хатагтай Йинглак Чинават зочилж, гал асаасан нь сенсаци дагуулах шинжтэй. Эмэгтэй хүн хөл тавибал монгол төрийн бодлого алдуурчих юм шигээр ярьж, тайлбарлаж байсан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр энэ удаад гэрэл зурагт бууснаар хатагтай Йинглак Чинаватын дэргэд инээд алдчихсан зогсож харагдах. Эмэгтэй хүн орж болохгүй гэдэг журмаа Эдийн засгийн хөгжлийн сайд цуцалчихав уу, эсвэл хатагтай Йинглак Чинаватын албан тушаалд нь сүрдээд өргөө гэрийнхээ үүдийг сөхөж өгөв үү…
Г.ДАРЬ