Үндсэн хуралдаан түр завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2013.04.29-нд нийтлэгдсэн

Үндсэн хуралдаан түр завсарлалаа

Өнөөдөр эхэлсэн АОХН-ийн сайд нарын долдугаар бага хурлын үндсэн хурал түр завсарлалаа. Тус хуралдаанд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тайландын ерөнхий сайд Инклар Чинават, Бирмийн ардчилсан хөдөлгөөний удирдагч Ан Сан Су Чи нар оролцсон юм. “Ардчиллын өмнө тулгарах хамгийн том саад бол хүний үндсэн эрхийг зөрчих явдал. Бид үүнтэй тэмцэх ёстой. Энэ удаагийн хурал ч гэсэн үүнд чиглэгдэж байгаа. Ардчилалын суурь эрхийг хамгаалах явдал бол бидний хэрэгжүүлэх хамгийн том алхам” гэж АОХН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Мариа Лиснер ярьлаа. Үндсэн хурал түр завсарлах хооронд салбар сэдвээр чуулах хуралдаанууд эхэлнэ. Харин үндсэн хуралдаан 14:40 цагаас үргэлжилж, дараагийн орон Эль Сальвадорт тугаа шилжүүлэх, ардчилалын үйл хэрэгт гавьяа байгуулсан зүтгэлтнүүдэд шагнал гардуулах ёслол болж, сайд нарын долдугаар бага хурал албан ёсоор өндөрлөх юм.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж