
Онлайн худалдаа эрхлэгч Amazon компани өөрийн шилдэг бүтээгдэхүүнүүдийн нэг цахим ном уншигч kindle-ынхээ андройд хувилбарыг энэ сарын 26-нд танилцууллаа. Kindle арр-ыг суулгаснаар та сая сая номыг өөрийн ухаалаг төхөөрөмж дээрээ татан авч унших боломжтой ба заавал цахим ном уншигч тусад нь худалдан авах шаардлагагүй болох юм.
Та өөрийн ухаалаг гар утас юм уу таблет дээрээ энэхүү арр-ыг суулгаж хүссэн ном, сонин, сэтгүүлээ татаж авч уншиж болох ба үнэгүй номын жагсаалтаас оюунаа цэнэглэх ч боломжтой болно.
Энэхүү арр-ыг үнэ төлбөргүйгээр татаж авч болох ба танилцуулагдсанаас хойш ердөө гуравхан өдрийн дотор 140 мянга орчим татагдаад байна.
Т.ТҮВШИН
