“Ювентус”-т ганцхан оноо хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2013.04.29-нд нийтлэгдсэн

“Ювентус”-т ганцхан оноо хэрэгтэй

Италийн “Сери А” лигийн 34 дүгээр тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэ тойрогт Италийн Турин хотын “Ювентус” болон “Турин” багуудын дерби тоглолт болсон юм. Италидаа төдийлөн том тооцогдохгүй ч нэг хотынх гэдэг утгаараа хоёр багийн тоглолт өрсөлдөөнтэй өрнөдөг уламжлалтай. Энэ удаагийн тоглолт мөн тэнцүүхэн өрнөсөөр тоглолтын төгсгөлд ялагч тодорсон юм. “Ювентус”-аас 86 дахь минутад Артура Видаль, 90+1 дэх минутад Маркисио гоолдсоноор 2:0-ийн харьцаатай хожсон юм. Ингэснээр “Ювентус” дараагийн дөрвөн тойргоос ердөө ганцхан оноо авахад 2013 оны “Сери А” лигийн аварга болно. Хэрвээ өчигдөр “Ювентус” өрсөлдөгчөө хожиж, “Наполи” “Пескара” багт оноо алдсан тохиолдолд “Сери А” лигийн 2013 оны улирлын аварга тодрох байлаа. Харин “Наполи” “Пескара” багийн талбайд зочлон, 3:0-ийн харьцаатай хожсон юм.

34 дүгээр тойргийн дараах байдлаар Италийн “Сери А” лигийг “Ювентус” 80 оноогоор тэргүүлж, “Наполи” 69 оноотой хоёрдугаар байрт бичигдэж байна.  Харин 62 оноотой “АС Милан”, 61 оноотой “Фиорентина” гуравдугаар байр буюу “Аваргуудын лиг” эрхийн төлөө өрсөлдөж байна. Харин “Пескара” Италийн “Сери В” рүү унах тодорхой болжээ.

Италийн “Сери А” лигийн 34 дүгээр тойргийн тоглолтуудын дүн:

Атланта 1-1 Болонья
Кальяри 0-1 Удинезе
Пескара 0-3 Наполи
Сампдория 0-3 Фиорентина
Кьево 0-1 Женоа
Палермо 1-0 Интер
Турин 0-2 Ювентус
Парма 0-0 Лацио
Рома 4-0 Сиена
Милан 4-2 Катания

Италийн “Сери А” лигийн мэргэн буучийн жагсаалтыг “Наполи” багийн 23 гоолтойгоор ганцаар тэргүүлж байна.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж