
Тоглоомын томоохон бүтээгч Zynga өнгөрсөн жил “Draw Something” нэртэй зураг зурдаг тоглоомын арр-аа гаргаж байсан билээ. Тэгвэл тэд энэхүү арр-ынхаа шинэчилсэн хувилбар буюу “Draw Something 2”-ыг гаргалаа. Энэхүү шинэчилсэн арр нь зураг зурах нэлээд хэдэн шинэ багаж, арын хүрээ, чимэглэл зэрэг нэмэгдсэн ба олон янзаар тоглох боломжтой аж.
Мөн та өөрийн зурсан зургуудаа шууд сошиал сайтдаа нийтэлж болох ба бусад найзуудыгаа дагаснаар тэдний зурсан зургийг ч үзэж, сэтгэгдэл бичин, like хийх боломжтой болж байгаа гэнэ.
Өмнөх хувилбар нь танилцуулагдсан эхний найман долоо хоногийн хугацаанд зөвхөн iTunes дээр л гэхэд 50 сая удаа татагдаж байсан ба нийт орлого нь 180 сая хүрсэн хэмээн Zynga мэдээлжээ. Тиймээс шинэ хувилбарыг ч бас чамгүй амжилт олно хэмээн найдаж байгаа аж.
Уг тоглоомын арр-ыг одоогоор зөвхөн iOS үйлдлийн системтэй ухаалаг төхөөрөмжүүд болох iPhone, iPad болон iPod Touch дээр ашиглаж болох юм байна.
