Шарапова Штутгарт түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.04.28-нд нийтлэгдсэн

Шарапова Штутгарт түрүүлэв

Германы Штутгарт хотноо 1978 оноос эхтэй Porsche Tennis Grand Prix тэмцээний шигшээ тоглолт дөнгөж сая болж, ОХУ-ын Мария Шарапова Хятадын На Лиг 6:4, 6:3-ийн харьцаагаар буулган авснаар тус тэмцээнд хоёр жил дараалан түрүүллээ. Шигшээ тоглолт нэг цаг 33 минут үргэлжилсэн бөгөөд Шарапова хоёр үеийн турш илүүрхсэн байна. Тус тэмцээний нийт шагналын сан 795 мянган ам.долларт багтсан бөгөөд ганцаарчилсан төрөлд тэргүүлсэн теннисчин 100 мянган ам.долларын шагнал хүртэж, чансааны 470 хүртсэн бол дэд аварга На Лигийн хувьд 55 мянган ам.доллар хүртэж, чансааны 320 оноог авчээ.  Харин тэмцээний хосын төрлийн шигшээд Германы хослол, АНУ болон Энэтхэгийн хослолтой үлдээд байна.

Шарапова тус тэмцээнийг тэргүүлэн тоглосон бөгөөд шигшээд хүрэхдээ Чехийн Сафарова, Сербийн Ана Иванович болон тэмцээний гуравт эрэмбэтэй Германы Анжелья Кербер нарын шилдгүүдийг буулган авсан. Өдгөө WTA хоёрт бичигдэж буй түүний хувьд энэ сард Миамид АНУ-ын Серена Уильямс ялагдсан ч, Indian Wells тэмцээнд түрүүлсэн түүний ээлжит ялалтууд үргэлжилсээр байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж