
Улсын Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 140 дүгээр
тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдрийг “Энхийг сахиулагчдын өдөр”
болгон тэмдэглэх болсон. Ойг тэмдэглэн
өнгөрүүлэх ажлын хүрээнд “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” цуврал уулзалт өдөрлөгийг
Улаанбаатар хотын есөн дүүрэгт хуваарийн дагуу зохион байгуулж эхэлжээ. Тухайлбал,
дээрх арга хэмжээний хүрээнд энхийг сахиулагчид дүүргийн иргэдийн төлөөлөгчидтэй
уулзалт хийх, лекц тавих, Зэвсэгт хүчинд хэрэглэгдэж буй зэвсгээс үзүүлж
сонирхуулах, цэргийн штабуудын үйл ажиллагаа, цэргийн алба хаах журам, гэрээт
цэргийн албаны танилцуулга хийх зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж
байгаа аж.
Мөн Монгол цэргийн музейгээс “Музей нүүж явна” хөтөлбөрийн дагуу
музейн үзүүллэг, сан хөмрөгийн цахим танилцуулга, энхийг дэмжих ажиллагаанд
оролцсон цэргийн алба хаагчдын хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийн дээж, дүрэмт
хувцасны загвар, “Монгол Улс энхийн үйлсэд” үзэсгэлэнг дэглэн үзүүлж,
нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Баянгол,
Сонгинохайрхан дүүргүүдэд амжилттай зохион байгуулаад байгаа юм байна.
Г.ДАРЬ