
“Манай улсын прокурорууд дотроос хамгийн аятайхан нь та” гэж тэр хатагтай Харрисийг дөрөвдүгээр сарын эхээр магтсан аж. Гэртээ ирсэн чинь асуудал босдог байна шүү. Хууль зүйн сайд, АНУ-ын Ерөнхий прокурор Эрик Холдер тийм эмзэгхэн гэдгийг би хэрхэн мэдэх билээ хэмээн Обама тайлбарлав.
Ерөнхийлөгчийн хоёр дахь алдаа нь сагсан бөмбөг тоглоход гарсан гэнэ. “Би сагсан бөмбөгийн талбайд гараад 22 удаа шидэхдээ хоёрхон гоолтой хийгээд 20 удаа алдсан” гэж Обама өгүүлэв.
Цагаан ордонд ажилладаг сэтгүүлчдийн холбоо нь 1914 онд байгуулагдсан ба түүнээс зургаан жилийн дараа тусгай оройн зоог барих уламжлал тогтож эхэлжээ. Энэ удаагийн зоог дээр Сайд нар, мужийн захирагчид ирсэнээс гадна Кевин Спейси, Жулия Луис-Дрейфус, Клэр Дэйнс нарын жүжигчид ч ирсэн байна.