
Ноён Жолт Немет Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг амжилттай даргалж, энэхүү байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэхэд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг цохон тэмдэглээд, Сайд нарын 7 дугаар бага хуралд амжилт хүсэв. Түүнчлэн тэрээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх үүднээс Монгол Улсын иргэд Унгар Улсад түр хугацаагаар зорчих тохиолдолд тус улсын визийг Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамнаас авах боломжтой болж буйг албан ёсоор мэдэгдэж, ноот бичиг гардуулав.
Энэхүү зохицуулалт 2013 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм байна.
А.АМАР