“Олонлог” сургуулийн багш нар аваргалав

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

“Олонлог” сургуулийн багш нар аваргалав

С.Цагааны нэрэмжит Нийслэлийн математикийн олимпиад амжилттай зохиогдож дүнгээ гаргалаа. Энэ жилийн олимпиадад есөн дүүргийн 800 гаруй сурагч, бага, дунд ангийн 70 гаруй багш оюуны хүчээ сорьсон байна.
Нийлбэр дүнгээр олимпиадад 1, Соёмбо, Олонлог сургуулиуд бусдыгаа тэргүүлсэн байна.

Багш нарын хувьд бага, дунд ангийн гэсэн ангилалаар явагддаг ба энэ төрөлд Олонлог сургуулийн бага ангийн багш Б.Намжилмаа алт, М.Чинчимэг мөнгө,  дунд ангийн багшийн ангилалд Б.Ганбилэг алтан медалт хүртэж аваргалсан нь онцлог тохиолдол болов. Багш нар нь сайн тоочид учир сурагчид нь ч гялалзсан амжилт үзүүлжээ.  Олонлог сургууль нийтдээ таван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна.

Тэд Улаанбаатар хотоо төлөөлөн тавдугаар сарын 2-6-ны хооронд Өвөрхангай аймагт зохиогдох математикийн 47-р олимпиадад өрсөлдөх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж