“Ливерпүүл” “Hьюкасль”-ийг бут ниргэлээ

Хуучирсан мэдээ: 2013.04.28-нд нийтлэгдсэн

“Ливерпүүл” “Hьюкасль”-ийг бут ниргэлээ

Английн “Премьер лиг”-ийн 35 дугаар тойргийн зарим тоглолтууд боллоо. Өчигдөр “Ливерпүүл” “ Hьюкасль Юнайтед”-ийн талбайд зочлон 6:0-ийн харьцаатай хожсон нь хамгийн олон гоолтой тоглолтод тооцогдоно. Өчигдрийн тоглолтын дараа “Ливерпүүл” багийн хөгжөөн дэмжигчид “Баг нь урьдын сайхан цаг шигээ урамтай сайхан тоглолтыг үзүүллээ” гэж твиттер, фэйсбүүкийн хуудаснаа ихээр бичсэн байна. “Ливерпүүл” хожсоноор 54 оноотой болж, “Премьер лиг”-ийн долоодугаар байрт бичигдэж байна. Харин “Hьюкасль” хожигдсоноор 37 оноотой 16 дугаар байрт бичигдлээ.

Харин “Аваргуудын лиг”-ийн эрх буюу “Премьер лиг”-ийн дөрөвдүгээр байранд шалгарахын төлөө өрсөлдөж буй Лондоны “Тоттенхэм” “Уиган Атлетик”-ийн талбайд зочлон 2:2-ын харьцаатай тэнцлээ. “Уиган” ердөө нэг минут гоол алдаагүй тохиолдолд “Тоттенхэм”-ийг хожиж, гурван оноо авах байлаа. Гэсэн ч 89 дэх минутад Эммерсон Бойс өөрийн хаалгандаа гоол оруулж, чухал хожлоо алдлаа.
 
Өчигдөр болсон “Английн премьер” лигийн 35 дугаар тойргийн тоглолтын дүн:

“Ман Сити” 2-1 “Вестхэм”  
“Эвертон” 1-0 “Фулхэм”
“Саутхэмтон” 0-3 “Вест Бромбич”
“Стоке Сити” 1-0 “Норвич Сити”
“Уиган Атлетик” 2-2 “Тоттенхэм”
“Нью кассль” 0-6 “Ливерпүүл”

Өнөөдөр Английн “Премьер лиг”

“Ридинг” – “Квийнс Парк Рейнжерс”
“Челси” – “Свонси Сити”
“Арсенал”  болн “Манчестер Юнайтед”-ын тоглолтоор үргэлжилнэ. Эдгээрээс Лондоны “Арсенал” “Эмиратс” цэнгэлдэхдээ “Ман Ю”-г хүлээн авах тоглолт хамгийн сонирхолтой нь болно. “Их буучид”-ын ахлагч асан Робин ван Перси өнөөдөр талбайдаа эсрэг багийн тоглогчоор  тоглоно. Энэ хоёр багийн тоглолт 23:00 цагаас болно.

Харин даваа гаригт 03:00 цагаас “Астон Вилла” талбайдаа “Сандерлэнд”-ийг хүээн авснаар Английн “Премьер лиг”-ийн 35 дугаар тойрог өндөрлөнө.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж