
Нэг килограмм ноолуурын үнэ 10-15 мянган төгрөгөөр буурсан байна. Өнгөрсөн сарын сүүлч, энэ сарын эхээр нэг килограмм ноолуур дотоодын зах зээлд 70-75 мянган төгрөгт хүрсэн бол өнөөдрийн байдлаар 60-65 мянган төгрөгийн үнэтэй байна. Одоогоор зүүн аймгуудаас ноолуур нийлүүлэгдэж байгаа бол баруун аймгийнхан ямаагаа самнаагүй байгаа нь цаг агаартай холбоотой гэнэ. Баруун аймгуудаас ноолуур нийлүүлэгдээд эхлэхээр үнэ нь улам буурна хэмээн мэргэжилтнүүд тооцоолж буй. Нөгөөтэйгүүр Засгийн газраас ноолуурын экспортын татварыг 10 мянган төгрөг болгох саналыг УИХ-д оруулсан нь ноолуурын үнэ буурахад нөлөөлсөн бололтой.
Ж.ГЭГЭЭ