
“Монголын төлөөх зүрх бүхэнд” хөтөлбөр Дархан-Уул аймгийн Дархан хотын Залуучууд театрт өнөөдөр 15:00 цагт нээлтээ хийнэ. Тархан суурьшсан монголчуудын байгууллага болох “Тaсaм”-аас хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрийн нээлтэд Дэлхийн монголчуудын болон Монгол соёлын дурсгалуудын тухай гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино, уулзалт, илтгэлүүдийг дарханчуудад сонирхуулах юм. Мөн Дархан-Уул аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэст дэлхийн монголчуудын ном, бүтээлүүдийг бэлэглэх зэрэг үйл ажиллагаа болох гэнэ. Нээлтийн үеэр “Монголын төлөөх зүрх бүхэнд” хөтөлбөрийн тухай киноны зураг авалт хийхээр төлөвлөжээ.
Б.БИЛЭГ