
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хурлын салбар чуулга уулзалтын үеэр МАХН-ын гишүүд, дэмжигчдийн зүгээс Сүхбаатарын талбайд цуглаан зохион байгууллаа. Тэд “Монгол Улс улс төрийн хоригдолтой”, “Монгол нь ардчилалгүй орон”, “Улс төр шүүх засаглалд нөлөөлж байна” гэх зэрэг лоозонг барьж, гадаадын төлөөлөгчдийг угтав. Бага хуралд оролцохоор Улаанбаатарт зочлоод буй зочид төлөөлөгчид, гадаадын хэвлэл мэдээллийнхэн жагсагчидтай уулзан, ямар шалтгаанаар ийнхүү жагсч буйг нь тодруулж байгаа нь ч харагдав. Харин МАХН-ын жагсагчдын зүгээс “намын даргыг нь улс төрийн шалтгаанаар хэлмэгдүүлсэн” гэх тайлбар хийж байлаа.
Б.МАНДАХ




























