Хамрын хэлбэрийг засдаг зургийн арр

Хуучирсан мэдээ: 2013.04.27-нд нийтлэгдсэн

Хамрын хэлбэрийг засдаг зургийн арр

Хүмүүс өөрийн хамгийн хөөрхөн гарсан зургаа фейсбүүктээ тавьж, найз нөхөддөө үзүүлэхийг хүсдэг. Гэвч авсан бүх зураг нь санаанд нь хүртэл хөөрхөн харагдахгүй байх нь бий.

Тэгвэл таны зургийг засч хөөрхөн болгох нэгэн зургийн арр гарчээ. Pixtr  нэртэй энэхүү арр нь таны хамрын хэлбэр болон арьсны өнгийг засах гэнэ.

Ингэснээр та илүү босоо, нарийнхан хамартай, цэвэрхэн ямар ч өө сэвгүй арьстайгаар зурган дээрээ харагдах боломжтой боллоо.

Та бүхэн энэхүү арр-ыг itunes-ээс үнэгүй татаж авах боломжтой.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж