
Чөлөөний генерал тус орны ерөнхийлөгч Эво Моралесийн эсрэг хуйвалдаан гэгчид оролцсон хэмээн баривчлагдаж байна. Түүнийг хорих гээгүй ч тэрээр шүүх хурлуудад ирээгүй учраас ийм шийдвэрийг шүүх гаргасан ажээ. Шүүх хурал явагдаж байгаа Кочабамба хот нь далайн төвшнөөс 2558 метрийн өндөрт байдаг учраас генерал зүрх муутай гээд шүүх хурлуудыг тасалсан гэж түүний хүү ба өмгөөлөгч нь хэлжээ.
Моралесийн эсрэг хэрэг 2009 оноос хойш сунжирч байгаа ба тэр үед Санта-Крусийн цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулан алан хядагчид гэж нэрлэсэн зүүн Европоос гаралтай Эдуардо Рожа (Eduardo Rozsa) ба Мадьяроши Арпак (Magyarosi Arpak), ирланд Майкл Мартин Дуэйер (Michael Martin Dwayer), унгар Элод Тоашо (Elod Toaso), боливийн хорват гаралтай Марио Тадич (Mario Tadic) нарыг баривчилсан байв. Дараа нь ерөнхийлөгчийг унагах гэсэн энэ хэрэгт генерал Прадо хамрагджээ. Генерал тэдэнтэй уулзаж байсан ч Че Геварагийн талаар асуухаар ирсэн сэтгүүлчид гэж бодсоноос хэтрээгүй хэмээн хүү нь хэлж байна.
Нийтэд ил болсон мэдээллээр Гари Прадо Сальмон тасгаг командлан 1967 онд Эрнесто Че Гевараг олзолсон гэдэг.