Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж буй хүрээнд дэлхийн 104 орны 1200 гаруй зочид, төлөөлөгч, 50 гаруй орны хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд нийслэлд чуулж байна. Бага хурлын арга хэмжээний үеэр буюу дөрөвдүгээр сарын 26-29-нд зочид төлөөлөгчид болон ард иргэдийн аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний ачааллыг буруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Зарим арга хэмжээ авах тухай” захирамж гаргасан билээ. Энэ дагуу замын хөдөлгөөнд оролцох автомашинуудыг улсын дугаарын сүүлийн орноос хамаарч хязгаарлалт хийж буй юм. Тиймээс өнөөдөр улсын дугаарын сүүлийн орон нь сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн тээврийн хэрэгсэл 07.00-21.00 цагийн хооронд хязгаарлалт тогтоосон хэсэгт автозамын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байна.

Д.ЖАРГАЛ