Ники Минаж кинонд тоглоно

Хуучирсан мэдээ: 2013.04.27-нд нийтлэгдсэн

Ники Минаж кинонд тоглоно

Өвөрмөц содон стиль имижээр үргэлж бусдаас ялгардаг дуучин Ники Минаж найруулагч Ник Кассаветесийн ирэх онд нээлтээ хийх “The Other Woman” нэртэй инээдмийн шинэ кинонд тоглохоор болжээ. Тэрээр нэрт жүжигчин Камерон Диаз, Кейт Аптон, Леслие Манн нарын Холливудын алдартнуудын хамт энэхүү уран бүтээлд ажиллах юм байна. Гэхдээ “Хорьдугаар зуун фокс”-оос эрхлэн гаргаж байгаа уг бүтээлийн туслах дүрд тоглох тухайгаа Минаж “Е” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа саяхан дурьдсан аж.

“The Other Woman”-ийн уран бүтээлчид ирэх сараас эхлэн Нью-Йоркт зураг авалтдаа орох гэнэ. Минажийн  хувьд анх удаа кинонд тоглож байгаа тохиолдол нь биш юм. Тэрээр өмнө нь 2008 онд “The Come Up DVD Volume 17”, 2012 онд  “Ice Age: Continental Drift” бүтээлүүдэд тус тус тоглож байжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж