Нөөцийн махыг гулуузаар худалдаална

Хуучирсан мэдээ: 2013.04.27-нд нийтлэгдсэн

Нөөцийн махыг гулуузаар худалдаална

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 27, 28-нд хотын захын гэр хорооллын долоон цэгээр дамжуулж нөөцийн махыг гулуузаар нь худалдаалах юм. Энэ талаар нөөцийн махыг бэлтгэн нийлүүлж буй “Жаст Агро” компанийн менежер н.Түвшинбаатараас тодрууллаа.

-Нөөцийн махыг гулуузаар нь худалдаалах гэж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Энэ амралтын өдрүүдэд нөөцийн махыг буюу хонь, ямааны махыг гулуузаар нь, үхрийн махыг жижиглэнгээр худалдаална. Ингэхдээ замын хөдөлгөөний хязгаарлалт үйлчилдэггүй, хотын захын гэр хорооллын иргэдэд хүргэнэ.

-Худалдаалах цэгүүдийг танилцуулахгүй юү?

-Хан-Уул дүүрэгт Яармаг, Нисэхийн автобусны эцсийн буудал, Сонгинохайрхан дүүрэгт Толгойт, Баянхошууны автобусны эцсийн буудал, Чингэлтэй дүүрэгт Дамбадаржаагийн эцсийн буудал, Баянзүрх дүүрэгт Шархадны эцсийн буудал болон Амгалан дахь Оргил худалдааны төвийн гадна талбайд тус тус зохион байгуулна. Худалдаа 10.00-17.00 цагийн хооронд үргэлжилнэ.

-Өмнө нь өртгөтгөсөн худалдаа зохион байгуулахад 12.00 цаг гэхэд бүх цэгүүдэд мах дууссан байсан. Энэ удаа хир хэмжээний мах худалдаалах вэ?

-Өмнө нь тийм явдал тохиолдсон. Энэ удаад тэр алдааг давтахгүйн тулд махны нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн.

-Гулуузаар нь авбал махны үнэ хямдрах уу?

-Хонины махыг жижиглэнгээр 5750 төгрөгөөр худалдаалж байгаа. Харин гулуузаар нь 5500 төгрөгөөр худалдаална. Ямааны махыг гулуузаар нь 4600 төгрөгөөр борлуулахаар болсон.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж