Өндөр настан амиа егүүтгэв

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Өндөр настан амиа егүүтгэв

Тосгон нь цацраг идэвхт бодист хордсоны тул Фүкүшима мужийн 102 настай өндөр настан амиа егүүтгэсэн хэмээн Франс Пресс агентлаг мэдээлжээ.

Өндөр настны амьдарчТ байсан тосгон Фүкүшима-1 станцаас 39 км-ийн зайтай байсан бөгөөд тэнд гуравдугаар сард цацрагийн төвшин нэмэгдсэн ч хориотой бүсээс есөн км-ийн зайд байжээ.

Бохирдол улам ихэсч байгаа учраас өвгөний ар гэрийнхэн нутгаасаа нүүх асуудал яригдаж эхэлсэн бөгөөд өвгөн нүүх тун дургүй байжээ. Энэ ярианаас тун удалгүй өндөр настан амиа хорлосон байна.

Фүкүшима-1 станцаас эргэн тойрон 20 км-ийн бүсээс хүмүүсийг нүүлгэсэн бөгөөд 30 км-ийн бүсэд амьдрах шаардлагагүй гэж тооцогдож байв. Дараа нь хорионы бүсийг 40 км болгон холдуулахаар ярилцаж эхэлсэн гэнэ. Дашрамд дурдахад АНУ өөрийн иргэдэд хандан АЦС-д 80 км-ээс дотогш нэвтрэхгүй байхыг сануулсан байна.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж