Медведев барууны орнууд эрх мэдлээ хэтрүүлснийг хэлэв

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Медведев барууны орнууд эрх мэдлээ хэтрүүлснийг хэлэв

Барууны орнууд Ливийн эсрэг ажиллагаандаа НҮБ-аастэдэнд өгсөн эрх мэдлийг хэтрүүлж байна хэмээн шүүмжлэв. Ливийн талаар гаргасан НҮБ-ын тогтоол өөрөө зөв харин түүнийг хэтрүүлэн ашиглаж байгааг Дмитрий Медведев мэдэгджээ. Тогтоолыг биелүүлэх ёстой харин мандатаар халхлан эрх мэдлээ хэтүүлж болохгүй гэж тэр хэлсэн байна.

“Тогтоолыг муу гэж хэлж байгааг би сонсохдоо түүнийг буруу гэж үзэж байна. Тогтоол өөрөө зөв. Харин түүнийг биелүүлэхийн оронд эрхээ хэтрүүлж байгаа нь олон улсын харилцаанд муу  жишиг” гэж тэр хэлэв. Бид баруунд тогтоолыг гаргах боломж өгч түүнийг батлахад түтгэлжсэн. Оросын байр суурь тогтоолыг дэмжсэнтэй  адил, тэнд Ливийн агаарын орон зайд хоригийн бүс байгуулах тухайд байсан юм. Гэтэл одоо тэнд агаарын цэргийн ажиллагаа явагдаж байна хэмээн Оросын ерөнхийлөгч Хайнань аралд болж байгаа BRICS-ийн уулзалтын үеэр сэтгүүлчдэд мэдэгджээ.

Ийм байдал ч Кот-д"Ивуарт ажиглагдлаа. НҮБ-ын энхийг сахиулагчид энгийн иргэдийг хамгаалах ёстой байтал сонгогдсон ерөнхийлөгч Алассан Уаттараг дэмжлээ. Энэ бүгдтэй холбогдуулан НҮБ-ын удирдлагад “ноцтой асуудал” гар чирлээ хэмээн тэр хэлжээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж