
Түүний энэхүү гэрэл зургийг харсан зарим фэнүүд “малгай тавьсан бол яг л сонин тараагч шиг харагдах байж” гэх мэт өөрсдийн санаа бодлыг энэ үеэр хуваалцан жиргээд авчээ. Мэдээж 2003 оноос хойш буюу одоогийн Жессика кино ертөнцийн төгс, эрхэмсэгүүдийн тоонд зүй ёсоор тооцогдох нэгэн болсон.
Тэрээр жүжигчин нөхөр Майкл Варрен болон хоёр охиныхоо хамт Лос-Анжелост амьдардаг гэнэ. Харин уран бүтээлийн хувьд Алба энэ онд найруулагч Франк Миллерийн ирэх аравдугаар сард нээлтээ хийх “Sin City: A Dame to Kill For” болон Роберт Родригизийн “Machete Kills” кинонд тус тус тоглохоор төлөвлөж байгаа юм байна.
Э.АНХТУЯА
