Халхгол суманд хяналт тавьж ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

Халхгол суманд хяналт тавьж ажиллалаа

Дорнод аймгийн Халхгол суманд малын сэг зэм устгалын ажлын явцад хяналт тавьж ажиллалаа

Дорнод аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр  сарын 11-ний  өдрийн А/79 дүгээр захирамжаар томилогдсон Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, Онцгой байдлын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсийн  хамтарсан  ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Мэргэжлийн хяналтын газрын Мал, амьтан хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч нар 2013.04.14-18-ны өдрийг хүртэл хугацаанд Халхгол  суманд ажиллаж малын сэг зэм устгалын ажлын явцад хяналт шалгалт хийж ажиллалаа.

Хяналт шалгалтанд сумын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчийн хурал, сэг зэм устгалын 2 цэг, 4 багийн засаг даргын ажлын алба хамрагдлаа. Халхгол сумын хэмжээнд  хаваржилтын байдал хүндэрсэн, цасны дундаж зузаан хээрийн хэмжилтээр 21 орчим см, хамгийн их зузаан 60 см, хамгийн бага зузаан 1 см байлаа. Цас хайлж шөнөдөө эргэн хөлдөж, хүйтний эрч буурахгүй байгаа нь мал аж ахуйд хүндрэл учруулсан хэвээр байна.

Сумын Засаг даргын 2013.04.08-ны өдрийн А/19 дүгээр захирамжаар хорогдсон малын сэг зэмийг устгах ажлын 16 хэсгийг томилон ажиллаж байна.

Мал олноор хорогдсон Ялалт багийн нутагт 2013.04.01-05-ны өдрийг дуустал хугацаанд  аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс хэрэгжүүлсэн 7.5 сая төгрөгийн төслийн санхүүжилтээр Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Д.Баттулгаар ахлуулсан ажлын хэсэг Данжаалангийн арлаас нийтдээ 22 өрхийн 4964 толгой малын сэг зэмийг татахаас 8 өрхийн 1404 толгой малын сэг зэм буюу нийт сэг зэмийн 28,3 хувийг тэвшээр тээвэрлэн Шонх таван толгойн урд талд төвлөрүүлсэн байна.

Сумын хэмжээнд 2013.04.17-ны байдлаар 22434 мал хорогдоод байгаа бөгөөд хорогдсон малын  сэг зэмийн 44 хувийг бөөгнөрүүлж тээвэрлээд байна.

Сумын Байгаль орны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн сэг зэм устгах 16 цэгт  сэг зэмийг төвлөрүүлэх ажлыг Мал эмнэлэг, үржлийн тасгийн Мал амьтан хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагчийн хяналтан дор хийж байна.

Сумын хэмжээнд сэг зэм устгалын ажлын 5 хэсэг гарч ажиллаж байгаа боловч зөвхөн сэг зэм зөөвөрлөлтийн ажил 44%-тай, цаг агаарын хүндрэлтэй холбоотойгоор устгах нүх бэлтгээгүй устгалын ажил эхлээгүй байна. Сэг зэм устгалын ажлыг эрчимжүүлж 4-р сардаа багтаан дуусгах талаар сумын Засаг даргад 4 заалттай албан шаардлага өгч, 7 албан тушаалтан, 2 малчинд мэргэжлийн заавар, зөвлөгөө өглөө.

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж