Америкчууд Сомалийн далайн дээрэмчдийн лидерийг барив

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Америкчууд Сомалийн далайн дээрэмчдийн лидерийг барив

 Мухаммед Сааили Шибин. Фото: AP    

Америкийн "Квест" (Quest) дарвуулт завийг барьцаалан эздийг нь хөнөөсөн дээрэмчдийн бүлгийн толгойлогчийг Сомалид баривчлан АНУ-д авчирчээ.
 
Америкийн цэргийнхэн Холбооны мөрдөх товчооны ажилтнуудын тусламжтайгаар 50 настай Мухаммед Сааили Шибиныг (Mohammad Saaili Shibin) дөрөвдүгээр сарын 4-нд баривчилсан байжээ. Гэвч энэ талын мэдээлэл Виржиниа мужийн Норфолк хотын шүүх хурал явагдсан дөрөвдүгээр сарын 13-нд тодорхой болсон байна. Шүүр Шабинд далайн дээрэм хийж, хүмүүсийг барьцаалсан гэх ялыг тулгаж байна.

ХМТ-ны мэдээгээр Шабин "Квеста" дарвуулт завийг барьцаалсан дээрэмчдийг толгойлж, тэдний гүйцэн очсон Америкийн усан цэргийнхэнтэй хэлэлцээр хийж байжээ. Тэрээр завийг барьцаалагчдийн дунд байгаагүй ч дээрэмчид түүнийг хэлэлцээр явуулах үеэр “илчилсэн” байв.

АНУ-д далайн дээрэмчдийн толгойлогчийг шүүж байгаа  түүхэн гэж нэрлэж байна. Тэрээр ердийн дээрэмчдээс хоёр дахин ахимаг настай бөгөөд ердийн дээрэмчин залуус гэрээ хэлэлцээр хийх чадваргүй байдаг зэрэг нь түүнийг толгойлогч гэдгийг харуулж байгаа аж. Нитй 14 дээрэмчид тэдний тоонд нэг йемен завийг барьцаалсан бөгөөд бөгөөд тэднийг бүгдийг нь Норфолкт шүүж буй. Зөвхөн далайн дээрмийн хэрэг гэхэд л бүх насаар хоригдох ялтай. Хоёр хөгшин америкчуудын дарвуулт хөлгийг дээрэмчид энэ жилийн хоёрдугаар сарын 18-нд Оманы эрэг хавьд барьцаалсан юм. Америкийн цэргийн хөлөг онгоц тэднийг гүйцэн очиж хэлэлцээр явуулж байх хооронд тэд завийн дөрвөн хүнийг буудан хороосон байлаа.

Цэргийнхэн хариуд нь завийг дайран эзэлж, дээрэмчдийг барьсан юм.

Ш.Мягмар

 
         

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж