Сураггүй алга болсон Э.Золзаяа ухаангүй олджээ

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

Сураггүй алга болсон Э.Золзаяа ухаангүй олджээ

Өмнөд Солонгосын Ансана хотын Инчон их сургуулийн оюутан Э.Золзаяа гэгч бүсгүйг ар гэрийнхэн нь ЭСЯ-тай хамтран эрэн сурвалжилж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Энэ сарын 11-нд сураггүй алга болсон гэх Э.Золзаяа гэгч бүсгүйг хэд хоногийн өмнө осолд орсон байж болзошгүй, ухаангүй, хүнд бэртсэн байдалтайгаар олджээ.

Охины ээж н.Эрдэнэбулган одоогоор Солонгост очиж, охиноо сахиж байгаа аж. Э.Золзаяа одоогоор ярьж чадахгүй, шоконд орсон байгаа тул хэргийн талаар тодруулаагүй байгаа бололтой. 

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж