“Backstreet boys” зургадугаар сард ирнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

“Backstreet boys” зургадугаар сард ирнэ

Тод өнгийн өдөн хантааз, хэлхгэр өмдтэй дэгжин таван залуу 1995 оноос эхлэн дэлхий даяар нэрд гарч, охид залуусын шүтээн болж байлаа. Дуулсан дуу бүр нь хит болдог “Backstreet boys” хамтлаг энэ жил 20 жилийн ойгоо тэмдэглэж байна. Тэд ойдоо зориулан ирэх тавдугаар сард Азийн орноор аялан тоглолт хийх бөгөөд очих орных нь төлөвлөгөөнд Монгол Улс багтаад байсан юм. Гэвч удалгүй өөрсдийн албан ёсны сайтаасаа Улаанбаатарт хийх тоглолтынхоо талаарх мэдээллийг авсан учир нь “Backstreet boys”-ынхны тоглохоор төлөвлөсөн Буянт-Ухаагийн спорт цогцолборт уг өдөр нь өөр арга хэмжээ захиалга өгсөн байсантай холбоотой гэнэ. Нэг ёсондоо бол тэдэнд тайз олдоогүй юм байна.

Гэхдээ баяртай мэдээтэй. Монголын талаас “Evento” компанийнхан уйгагүй хөөцөлдсөний эцэст ирэх зургадугаар сарын 15-нд “Буянт Ухаа” спорт цогцолборт “Backstreet boys”-ын бүрэн хэмжээний тоглолтыг зохион байгуулахаар эцэслэн тохирчээ. Зохион байгуулагчид Монгол дахь тоглолтын тасалбарын дизайн зэргийг тус хамтлагийнханд явуулсан байгаа бөгөөд батлагдвал тасалбарыг борлуулж эхлэх юм байна.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж