Хятадын хэвлэл зураачийг барьсанд тайлбар хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Хятадын хэвлэл зураачийг барьсанд тайлбар хийжээ

Ай Вэйвэй. Фотог archinect.com   


Татвараас зугтсан хэргээр Хятадын зураач Ай Вэйвэй баривчлагдсан гэж Бээжингийн Wen Wei Po сонинд бичсэн байна.

Ай Вэйвэйг дөрөвдүгээр сарын 3-нд Бээжингийн нисэх буудалд баривчлан хорьсон нь олон улсын хүний эрхийн төлөө тэмцэгчдийн эсэргүүцлийг гаргасан билээ. Дөрөв хоногийн дотор сураггүй байсан зураачийн талаар дөрөвдүгээр сарын 7-нд Синьхуа  мэдээлэхдээ түүнийг эдийн засгийн гэмт хэргийн улмаас барьсан гэжээ. Удалгүй хятадын ГХЯ ч түүнийг гэмт хэрэгтэй гэсэн байв.

Яамны мэдэгдэлд тэрээр эдийн засгийн гэмт хэргээс гадна хоёр эхнэртэй байсан, порно тараасан гэж өгүүлсэн байна. Түүний хамаатан саданд өнөөг хүртэл зураач хаана хоригдож буйг хэлээгүй ажээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж