“Номин талст”-ын цомгийн бичлэг дуусчээ

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

“Номин талст”-ын цомгийн бичлэг дуусчээ

“Номин талст” хамтлаг өнгөрсөн онд 15 жилийн ойгоо нижгэр тэмдэглэн, шоу ертөнцөд шинийг мэдрүүлсэн гайхалтай тоглолтыг хийсэн. Тэгвэл тэдний ойдоо зориулан хийж буй шинэ цомгийн бичлэгийн ажил дуусчээ. Гитарчин Өөжгий тэдний шинэ цомгийн хөгжмийн продюсераар ажиллаж байгаа бөгөөд өчигдөр цомгийнхоо сүүлийн дууг бичүүлсэн байна. Тэгэхээр хэсэг хугацаанд уран бүтээлийн завсарлага аваад байсан “Номин талст”-ыг шинээр мэдрэх боломж тун удахгүй тохиох нь.

 Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж