
Хөгжиж буй томоохон эдийн засагтай орнуудын лидерүүд Хятадын өмнөд нутгийн Хайнань аралд саммит хийж байна. Бразили, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн лидерүүд түүхий эдийн зах зээлийн зохицуулалтыг чангатгах болон олон улсын хөрөнгийн урсгалыг хянах талд анхаарахыг пүрэв гаригийн хуралдаан дээрээ уриалжээ. Түүхий эдийн зах зээлийн байдал нэн ялангуяа хүнсний бүтээгдэхүүн ба эрчим хүчний эх сурвалжийн үнийн хөөрөгдөл дэлхийн эдийн засгийн сэргэлтэд саад болж байгааг тэд анхааруулж байна.
БРИКС-ийн гишүүн таван орны мэдэгдэлд тив дамжсан мөнгөний урсгалд анхаарах хэрэгтэй гэсэн байна. Барууны хөрөнгө оруулагчид эдийн засгийн уналтаас хурдан сэргэж буй орнуудад хөрөнгө оруулж байгаа нь тэдний мөнгийг чангатгаж, инфляцийн хөөсөнцрийг үүсгэх аюултай байааг тэд сануулжээ. Тэд Оросыг Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлэхийг дэмжснээ мэдэгдэлд өгүүлжээ.
Ш.Мягмар