Газар өмчилсөн иргэдэд гэрчилгээ гардуулна

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

Газар өмчилсөн иргэдэд гэрчилгээ гардуулна

“Газрын харилцаа, газар өмчлөл-10 жил” танилцуулах өдөрлөг өнөөдөр Ялалтын талбайд болж байна. Өдөрлөгийг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” хэрэгжиж эхэлсний 10 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын Мянганы сорилтын сан хамтран зохион байгуулж байна. Энэ үеэр газар өмчлүүлэх нэг сарын аяныг танилцуулах болон аяны хүрээнд Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт хашааны газраа өмчилж авсан иргэдэд газрын гэрчилгээг нь гардуулах юм байна. Өнөөдрийн байдлаар хашааны уг гурван дүүргийн хэмжээнд нийт 16,800 гаруй хашааны газарт судалгааг дээрх холбогдох албаныхан хийсэн бөгөөд үүнээс газар өмчлөлөөр 36 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж