
Reuters Reuters агентлагт гэрч ярьснаар амь үрэгдэгсэд энгийн хүмүүс байсан бөгөөд үүний өмнөх өдөр тус хотод энгийн таван иргэн алагдан 37 хүн шархадсан байлаа.
Agence France-Presse нэмэн мэдээлснээр пүрэв гаригт армийнхан хотын боомтын дүүрэгт цохилт өгсөн ба “Аль-Жазира” мэдээлж байснаар тэр дүүрэг хотын хамгийн аюул багатай хэсэг гэж тооцогдож байжээ. Цэргийнхэн пуужингийн цохилт хийж байгаа учраас галаар нуугдах боломж байхгүй байна.
Боомтыг буудснаар хотын хүнсний хангамжийг таслахаар цэргийнхэн оролдож байгаа ажээ. Мөн энэ үеэр цементын заводыг устгасан байна. Босогчид НАТО-д хандан туслахыг гуйсан байна. Хэрэв тусламж үзүүлэхгүй бол хотод цэргийнхэн яраглал хийнэ гэж босогчид сануулжээ.
Үүний өмнө босогчид хотоос Каддафийн цэргийнхнийг Мисуратын дэргэдээс хөөсөн гэж сайрхаж байлаа. Одоо Каддафийн арми Аддаби хотыг дайрч байна. Хувьсгалчдын мэдэгдсэнээр тэдний талын хохирол 10 мянга орчим хүн болоод байгаа ажээ.