
Ардчилсан нам 21 аймгийн намын ХЭГ-ын ажилтнуудыг оролцуулсан “Аймгийн намын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг Улаанбаатар хотод зохион байгуулсан. Зөвлөгөөнд оролцож байгаа гишүүдийг Монгол Улсын шадар сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг төрийн ордонд өрөөндөө хүлээн авч чөлөөлт уулзалт хийсэн. Орон нутгийн удирдах ажилтнуудад тэрээр нэг л зүйллийг байн байн сануулж байлаа. “Өөдлөх айл үүднээсээ гэгчээр үүднээсээ эхлээд сайхан өнгөлөг байлгах хэрэгтэй. Манай намын хувьд дотоод асуудлаа нээлттэй хэлэлцдэг. Харин гол өрсөлдөгч МАН манай нээлттэй байдлыг ашиглаж чулуу шидээд байдаг юм. Гэхдээ тэдний шидсэн чулуунд одоо оногдохгүй байж сайн ажиллах хэрэгтэй. Цаашид бусдаас биш өөрсдөөсөө бурууг хайж ажиллая. Хорин жил зүтгэсэний хүчинд ард түмэн биднийг хийж бүтээж чаддаг болохыг улам бүр мэдэж итгэл хүлээлгэсээр байна. Харин Увс, Говь-Алтай хоёр аймагт манайхан сонгогдоогүй байгаа. Увс аймгийн засаг дарга Мөсөнчихэр билүү, Модончихэр бүлүү, ч билүү сонин нэртэй нөхөр хүмүүсийг их дарладаг юм шиг байгаа юм аа. Сонин нэртэй болохоос биш уг нь эр хүн юм билээ” гэв.
А.Балт