Оффисын ширээ суултуураас бохир

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

Оффисын ширээ суултуураас бохир

Таны оффисын ширээ 00-ийн
суултуураас 400 дахин бохир байдаг
.

Таныг бага байхад танай ангийн нэг л
хүүхэд өвдтөл, тэр өвчний вирус маш хурдан тархаж ангийн бүх л хүүхдүүдэд
халдварладаг байсныг та санаж байна уу?
Та одоо насанд хүрсэн хэдий ч таны ажлын байр дээрх сургуулийн орчинтой адилхан
юм.  Та салхин цэцэг тусдаггүй юмаа гэхэд ханиад томуу таныг тойроод
гарчихгүй нь лавтай.
Харахад цэвэрхэн, саруулхан таны оффис хэр их бохирдсон байдаг талаар
сонирхоорой.
Хэрвээ та үдийн хоолоо хараахан идэж амжаагүй бол энэ мэдээллийг дараа уншсан
нь дээр болов уу.
 


Та өөрийн сууж буй ширээг маш цэвэрхэн гэж боддог байх.  Гэхдээ:

  • Компьютерийн гар 00-ын суултуураас 70% илүү нянг
    агуулдаг
  • Оффисын утасны эргэн тойронд 25000 тооны нян эргэлдэж
    байдаг
  • Оффисын ширээ 00-ын суултуураас 400 дахин бохир байдаг
  • Оффис ширээн дээрх гар хүрч байгаа зүйлсийн эргэн
    тойронд 10000 нян эргэлддэг

“Өө, яасан заваан юм бэ” гэж та
бодож байна уу? Аз болоход эдгээр нянгуудыг үлдэн хөөх, тэдэнтэй тэмцэх энгийн
арга байдаг байна.  Та доорх зүйлсийг санаж, хэрэгжүүлээд байвал өвдөж
хавдах вий гэж айх явдалгүй болохнээ. 

  • Бусад хүний утсыг хэрэглэхээс зайлсхийх
  • Ширээнийхээ ойр орчимд хоол ундны зүйл идэхгүй байх
  • Бие чинь тааруухан байвал гэртээ амрах
  • Гараа тогтмол угааж занших

http://biznetwork.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж