
People сэтгүүлийн сонголтод сэтгэл хангалуун буйгаа Лопес мэдэгдээд өөрийн гадаад төрхдөө анхаарах нь түүний ажил амьдралын чухал бөгөөд хөдөлмөр ихтэй үүрэг юм гэжээ.
Өмнө нь Лопес энэ сэтгүүлийн сайхан хүмүүсийн тоонд тогтмол багтаж ирсэн ч зөвхөн энэ жил л жагсаалтыг тэргүүлж байна. Өнгөрсөн жил People сэтгүүлийн хувилбараар дэлхийн хамгийн сайхан эмэгтэйгээр жүжигчин жулия Робертс тоологдсон юм. Лопес ч жагсаалтад байлаа.
Энэ оны дэлхийн хамгийн сайхан хүмүүсийн тоонд Женнифер Лопесийн зэрэгцээ Рис Уизерспун, Жессика Симпсон, Мэнди Мур, Зак Эфрон, Кэти Холмс, Сандра Баллок, Райан Рейнолдс зэрэг хүмүүс орсон байлаа.
Ш.Мягмар