Өнөөдөр “Is Tropical”-ын “Bye bye party”-тай

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

Өнөөдөр “Is Tropical”-ын “Bye bye party”-тай

Английн “Is Tropical” хамтлаг өнгөрсөн даваа гаригт Монголд анх удаа ирсэн. “The Greek” дуугаараа 2011 оны “UK Music Video Awards”-аас “Best Indie/Rock Video” шагнал хүртэж байсан тэд “Рок наадам”-ын хүрээнд уригдан энэ сарын 23-нд Дархан хотноо, өчигдөр нийслэлчүүдэд өөрсдийн ая дуугаа өргөсөн юм. Тэдний тоглолтод урилгаар “Моханик”, “Ватаме”, “Колорс” хамтлагууд оролцлоо.

Английн алдарт “Is Tropical” хамтлагийн аялан тоглолтын үеэр дэлхийн олон сая интернет хэрэглэгчдэд хэдийнэ танил болсон www.vice.com сайтаас баримтат киноны баг дагалдан яваа бөгөөд тэдний аяллын тухай кино бүтээж байгаа аж. Ирэх тавдугаар сард youtube цахим хуудас болон www.vice.com сайтаар киногоо үзэгчдийн хүртээл болгох аж.

Уг хамтлаг нь хоёр жилийн өмнөөс Улаанбаатар, Дархан хотуудад зохион байгуулагдах болсон “Рок наадам”-ын хүрээнд Монголын үзэгчдэд өөрсдийн хит дуугаа хүргэхээр ирсэнээс гадна Дархан-Уул аймгийн “Шонхоодой” асрамжийн газрын хүүхдүүдтэй уулзаж, тэдэнд цаашдаа өөрсдийн тусламжийн гараа сунгахаар болсон юм.

“Is Tropical” хамтлагийг Шанхай дахь DJ B.O, болон DJ Zoloo, “Орхон-21” урлагийн төв, “Дискотек” клубтэй хамтран Монголд авчирсан юм.  

Дэлхийн хэмжээний амьд хөгжмийн өсөж яваа “одод” ийнхүү анх удаа Монголд тоглолтоо хийлээ.

“Is Tropical”  хамтлаг нь “I’m Leaving” хэмээх хоёр дахь бүрэн хэмжээний цомгийн нээлтээ продюсер Люк Смит болон “Kitsune” студитэй хамтран ирэх тавдугаар сарын 20-нд дэлхий даяар нэгэн зэрэг нээхээр төлөвлөж байна. Сонирхуулахад, уг цомогт нь Монголын уран бүтээлчидтэй хамтарсан хоёр сингл албан ёсоор орохоор болж байгаа бөгөөд DJ Zoloo-гийн хөөмий болон “Орхон” рекордс студийн уран бүтээлчидтэй хамтарсан шинэ уран бүтээлүүд тус хамтлагийн бүтээлийн дээжист багтан дэлхий даяар цацагдах нь ээ. Тэд уг хоёр дууг цахим хуудсанд байршуулан олсон орлогоо Дархан-Уул аймгийн “Шонхоодой” асрамжийн газрын хүүхдүүд хандивлах юм байна.

“Is Tropical” хамтлагийнхантай хийх “Bye bye party” өнөөдөр 20.00 цагт “Hanzo” night club-т болох гэж байна.

Үнэ үдэш тэдний хамт Шанхайгаас ирсэн D.J B.O rock’n roll-ыг эргүүлэн авчрах бол, DJ Zolоо залуусыг дискод урин, Moк, Пэлжээ нар электро рокоор доргионо гэсэн шүү.
 
Мэдээж үдэлтийн баярыг доргиохоор “Is Tropical” хамтлагийн гишүүд өөрсдийн сэтээ дэлгэх нь ээ. “Bye bye party”-ын тасалбар 15 мянган төгрөг бөгөөд “Hanzo”-д худалдаалж байна.

Зургийг ЭНД дарж үзнэ үү.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж