
Хятадын эдийн засэг өнгөрсөн нэгээс гуравдугаар сарын хооронд 9.7 хувиар өссөн юм.
Статистикийн үзүүлэлт зах зээлийн таамгаас өндөр гарсан нь инфляцийн дарамт их байгааг харууллаа гэж эдийн засагчид үзэж байна. Хятадын Төв банк хүүгийн хэмжээг дөрвөн удаа нэмсэн боловч инфляцийн өсөлтийг бууруулж хүчрэхгүй байгаа ажээ. Хятадын Ерөнхий сайд Вэн Зябао инфляцийн өсөлтийг бууруулахын тулд шаардлагатай арга хэмжээг авахаа энэ долоо хоногт мэдэгдсэн юм.
Н.Энх