“Робокон 2013” тэмцээний шилдгүүд тодорно

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

“Робокон 2013” тэмцээний шилдгүүд тодорно

“Ногоон дэлхийгээ аварцгаая” уриатай “Үндэсний роботын тэмцээн”-ийг МҮОНТ, Байгаль орчин ногоон хөгжлийн яамтай хамтран зохион байгуулж байна. Өнөөдөр 11.00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхлэх “Робокон 2013” тэмцээнд 16 баг оролцож байгаагаас тэргүүлсэн баг ирэх намар Вьетнам улсад болох Олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрх авах юм.

Нийгэм, эдийн засгийн хөгжил хурдсахын хэрээр хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл нэмэгдэж дэлхий дээрх ногоон байгаль хумигдаж эхлээд байна. Үндэсний роботын тэмцээнд оролцогч багууд эх дэлхий болон саран дээр ургамалын үр суулгах даалгаварыг гүйцэтгэх гар болон автомат удирдлагатай хоёр робот бүтээж – өрсөлдөх юм. Тоглолтын 3 минутын хугацаанд эх дэлхийгээ болон сарыг “ногоон гариг” болгож чадсан баг даалгаварыг амжилттай гүйцэтгэсэнд тооцно.

Монгол залуусын оюун ухаан, хөдөлмөрөөр бүтсэн роботуудын өрсөлдөөнийг Үндэсний роботын тэмцээнээс үзээрэй.

“Ухамсраа дээшлүүлж, ухаалаг үйлдэл хийж эх дэлхийгээ аварцгаая”

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж