Б.Есүгэний хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

Б.Есүгэний хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн тавдугаар хороо, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн баруун талд баригдаж байгаа барилгын бетон зуурмаг шахагч унаж 12 настай бяцхан охин амь насаа алдсан. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж дуусаад Прокурорт шилжүүлээд байсан юм. Тэгвэл хэргийг Прокурор хянаад саяхан Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Удахгүй шүүх хурлын тов гарах юм байна.

Өмнө нь уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Прокурорт шилжүүлсэн ч дахиж шалгах шаардлагатай  тул нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан юм.
 
Эх сурвалжийн мэдээлснээр энэхүү ослын хэрэгт гурван хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тодруулбал, зуурмаг шахагч автомашины жолооч Г.Гантөмөр, менежер Б.Баттулга, туслах Б.Дашням нарыг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр сэжигтнээр татжээ.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж