Суаресыг арван тоглолтоор торголоо

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

Суаресыг арван тоглолтоор торголоо

Английн хөлбөмбөгийн холбоо Уругвайн шигшээ болон Английн “Ливерпүүл” багийн довтлогч Луйс Суаресыг 10 тоглолтод оролцуулахгүй гэсэн шийдвэрийг гаргажээ. Харин энэхүү шийдвэртэй  “Ливерпүүл” багийнхан санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. 

Английн “Премьер лиг”-ийн 34 дүгээр тойргийн тоглолтод “Ливерпүүл” багийн довтлогч Луйс Суарес “Челси”-гийн хамгаалагч Бранислав Ивановичийн гараас хазсан нь камерийн дуранд буусан юм. Тоглолтын хоёрдугаар үеийн 69 дэх минутад 2:1-ийн харьцаатай “Ливерпүүл” хожигдож байхад Суарес Бранислав Ивановичийн гараас хазжээ. Суаресийн энэ үйлдэлд талбайн шүүгч шар хуудас болон ямар нэгэн шийтгэл өгөөгүй. Гэсэн ч удаашруулсан бичлэгээс харахад Суарес Ивановичийн гарыг санаатайгаар хазаж байгаа нь харагдсан. Энэхүү бичлэгийг Английн хөлбөмбөгийн холбоо нягталж үзээд Суаресыг 10 тоглолтоор торгосон юм. Мөн Луйс Суаресыг давж заалдах эрхтэйг ч дурдсан байна.

Луйс Суарес өмнө нь “Аякс”-тай тоглож байхдаа мөн эсрэг багийн тоглогчоо хазсан юм. Харин үүнийгээ огт санадаггүй талаараа нэгэн ярилцлагын үеэр дурдаж байжээ.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж