“Samsung” оюун ухаанаараа удирдаг таблет гаргана

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

“Samsung” оюун ухаанаараа удирдаг таблет гаргана

Өмнөд Солонгосын хүчирхэг фирм “Samsung” шинэ технологийг өөрийн бүтээгдэхүүндээ нэвтрүүлэхээр эрдэмтэн, шинжээчидтэй хамтран ажиллаж байна. Тэд оюун ухаанаараа удирдан ажиллуулдаг таблет бүтээхээр зорьж байгаа аж.

Хэрэглэгч нь толгойндоо тусгай электродуудтай малгай хэлбэрийн төхөөрөмжийг зүүж, таблетын дэлгэц рүү харан хийхийг хүсчж буй үйлдлээ бодох үед таблет дээр хийгдэж эхлэх гэнэ. Тус компанийн саяхан танилцуулсан Galaxy S4 ухаалаг гар утас нь нүдээрээ удирдах технологийг нэвтрүүлээд байгаа учраас дараагийн энэхүү бүтээл нь мөрөөдөл төдий зүйл биш нь тодорхой.

Тэд ирэх жил гэхэд энэхүү таблетаа хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөөд байгаа аж.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж