Монголын төр бүтээгчдээ дэмжих ёстой юу?

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

Монголын төр бүтээгчдээ дэмжих ёстой юу?

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр “Монголын төр бүтээгчдээ дэмжихгүй байна. Юм бүтээж, ажил хийж яваа хүнээ дэмжихгүй байна. Энэ бол том алдаа” гэж хэлсэн. Үнэхээр нэг талаасаа Ерөнхийлөгчийн хэлсэн үг үнэн байвч нөгөө талаасаа хувийн бизнес эрхэлж яваа бизнесмэн төрөөс ямар нэг тусламж авалгүйгээр баялаг бүтээдэг болсонд бид баярлах хэрэгтэй. Тэд зах зээлийн нийгэмд өөрийн гэсэн орон зайгаа бий болгон түүхээ бичиж л явна.

Барилгын салбарт “Жигүүр гранд” ХХК, “Авзага трейд” ХХК-с эхлээд хэнээс ч тусламж авалгүй өдий зэрэгт хүрч өөрийн гэсэн түүхээ бичиж нийгэмд нэрээ дархалж яваа олон компани бий. Үүрэн холбооны салбарт “Жи-Мобайл” ХХК бүх л компаниудын отгон нь болон мэндэлсэн ч одоо “Жи-Мобайл” ХХК-ын “3.99G” интернэт үйлчилгээ хамгийн хурдан, найдвартай байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Энэ хэрээрээ “Жи-Мобайл” ХХК-д итгэх итгэл нийгэмд буй болж байна. Хүмүүс “Сод Монгол” ХХК-д жаахан тааламжгүй ханддаг. “Мэдээлэл технологийн үндэсний паркийн талыг нь хууль бусаар авсан” энэ тэр гээд өөлөх хүн олон гарч ирэх боловч монголын шатахууны зах зээлд энэ компанийн оруулж байгаа хувь нэмэр бишгүй их бий.

“Жем Хужирт” ХХК-ын хамт олон цэвэр усны зах зээлд хувьсгал хийж “Хужирт” нэртэй эрдэст ус худалдаанд гаргаад дөрвөн жилийг ардаа орхижээ. Хүмүүс “Хужирт үнэтэй”, “Хужиртыг Улаанбаатарт үйлдвэрлэдэг” гээд олон л зүйл ярьдаг. Энэ асуудлаар Мэргэжлийн хяналтаас том бүрэлдэхүүнтэй шалгалт тус компани дээр ирж шалгах гэсэн боловч үйлдвэр нь Улаанбаатраас 390 км-ийн хол  Өвөрхангай аймгийн Хужирт суманд байрладаг гэдгийг мэдээд яаж ч чадалгүй буцсан гээд үлгэр домог шиг зүйл яригддаг л юм. Гээд яах вэ дээ. Үнэхээр сайн ус учраас Монгол даяараа Хужиртыг хэрэглэж л байна. Тэд бол баялаг бүтээгчид.
Энэ мэтээр Төрөөс алгаа тосож гуйлга гуйлгүйгээр амжилтад хүрсэн компаниудыг нэрлээд байвал барагдахгүй. Нэг үеэ бодвол бизнес эрхлэгчид санхүүгийн хувьд тогтвортой болж ирж байна. Энэ нь Монгол Улсад л сайн. Компани болгон ашигтай ажиллавал татвараа сайн төлнө. Татвар сайн төвлөрвөл ард түмний амьдралд хэрэгтэй олон бүтээн байгуулалтууд хийгдэнэ.

Төр үнэхээр хувийн хэвшлийг дэмжиж чаддаггүй юм аа гэхэд тэдэнд ямар нэг байдлаар садаа болохгүй л байвал болох нь тэр. Зүйгээрээ явж байгаа бизнест Төр гараа дүрэхгүй байхад л хамгийн том дэмжлэг болно гэдэгтэй маргах хүн гарахгүй л болов уу.

Нөгөө талаасаа Төр зарим нэг салбарт түлхүү анхаарах ёстой. Төрийн дэмжлэгтэйгээр урагшилхаас аргагүй бизнес гэж байна. Энгийн жишээ л гэхэд “Нийслэлийг бүх аймагтай хатуу хучилттай замаар холбоно” гэсэн Засгийн газрын шийдвэр гарсан. Тэгэхээр ирэх дөрвөн жил замын компаниуд ажил ихтэй байх дүр зураг ажиглагдаж байна. Гэхдээ төр Монгол бизнесмэндээ итгэдэг байх хэрэгтэй. Тэд өнөөдөр л ажил хийж сурах цаг нь ирсэн. Мэдээж хийх ёстой ажлыг нь гадны компаниуд аваад хийчихэж бас болохгүй. Тэгвэл Монгол Улс үндэсний компаниуддаа итгэл хүлээлгэж бүх замын ажлыг үндэсний хөрөнгө оруулалттай компаниудаар хийлгэхэд л боллоо.

Замын компаниуд ажил ихтэй байвал Монгол хүн ажил хийнэ гэсэн үг. Тэгэхээр тэр ажил ундарч байгаа хэсэгт хэрэглээ үүсч ямар нэг хэмжээгээр зах зээл хөдөлнө. Зах зээлийн нийгэмд хүмүүст тусламж дэмжлэг үнэндээ хэрэггүй. Ерөөсөө л хүн болгон ажилтай байвал гэр бүлийн амьдрал аяндаа босоод ирнэ. Бусдаар бүх хүнд бэлэн мөнгө тараах хэрэггүй. Төр хүн бүрийн толгойг илж дэмжлэг нэрийн доор бэлэн мөнгө тараахын оронд хүн бүрийг, компани болгоныг хийх ажилтай л болгохын төлөө ажиллах нь зүйд нийцнэ.

Монгол Улсад усны зах зээлд Хужирт эрдэст усыг үйлдвэрлэдэг “Жем Хужирт” ХХК шиг, Барилгын салбарт нэрээ дархалж чадсан “Жигүүр гранд” ХХК, “Авзага трейд” ХХК шиг, шатахууны салбарт “Сод Монгол” ХХК шиг олон олон компани бий болоосой. Одоо зээл аваад дөнгөж эхэлж байгаа бизнес бүхэн ашигтай ажиллаж ирээдүйд шилдэг компаниуд болон өрсөлдөөнд ороосой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж