Оросын батлан хамгаалахын үйлдвэрүүд 2014 онд ОХУ-ын Нисэх хүчинд 100 орчим байлдааны шинэ нисэх онгоцыг нийлүүлнэ. Энэ талаар сэтгүүлчдэд Нисэх онгоц бүтээх нэгдсэн корпорацийн (ОАК) тэргүүн Михаил Погосян мэдэгдэв.
Су-35.Фото: КнААЗ
“Зэвсэглэлийн хөтөлбөрийн хүрээнд хэдэн жилийн дотор Батлан хамгаалах яаманд нийлүүлэх онгоцнуудын тоог хоёр дахин нэмэгдүүлнэ. 2012 онд бид 35 онгоц нийлүүлсэн бол энэ жилд 60 онгоц нийлүүлэх юм. 2014 онд нийлүүлэлтийн тоо 100 онгоцонд дөхөх ёстой. Батлан хамгаалах яам ба батлан хамгаалахын үйлдвэрлэлийн хооронд нягт хамтран ажилласнаар тавьсан зорилгодоо хүрч чадна. Энэ жилийн хувьд хоёр тал хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурагдсан учир төлөвлөгөөний биелэлт хэрэгжих бүрэн боломжтой” хэмээн Погосян өгүүлсэн байна.
Су-35.Фото: КнААЗ

Ш.МЯГМАР