
Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам энэ жил 23 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жил 80 орчим бүтээл ирснээс сүүлийн шатанд үлдсэн 15 бүтээл өнөөдөр 18.00 цагаас Хүүхэлдэйн театрын тайзнаа уншигдаж тэргүүн бүтээл тодрох юм. “Утгын чимэг-2013” наадмын сүүлийн шатанд Н.Бадамжав-Бялзуухайн нислэг, Б.Баярсайхан–Нүгэл, С.Баттулга-Бэрх шагай, П.Батхуяг-Гинж, Т.Баянсан–Хань, Т.Бум-Эрдэнэ-Хуучин ном, Ц.Буянзаяа-Жаргаж буй нарны туурь, Ц.Доржготов-Цасны бэлэг, Б.Золбаяр-Цэнхэрийн голын ус, А.Мягмаржав-Цаг цагийн дурлал, С.Пүрэв-Бүсгүй ухаан, Ж.Сарантуяа–Бүүвэй, Ц.Түмэнбаяр-Монгол гутал, Б.Цогнэмэх-Мазаалай, Б.Цоожчулуунцэцэг-Нар жаргасан хойно гэсэн 15 уран бүтээлчийн өгүүллэгүүд шалгаран үлджээ.
Дашрамд сонирхуулахад, Ардын уран зохиолч Л.Түдэв 1990 оны наадмыг “Эрхий дарам зай” бүтээлээрээ тэргүүлж байсан бол хамгийн сүүлийн наадамд /2012 онд/ зохиолч С.Пүрэв “Нохойн зовлон барагдахгүй” өгүүллэгээрээ “Утгын чимэг”-ийн тэргүүн байрыг хүртэж байжээ.
Т.ДАРХАН