Худалдан авах ажиллагааны алба хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2013.04.24-нд нийтлэгдсэн

Худалдан авах ажиллагааны алба хуралдлаа

Монгол улсын Засгийн газраас тавдугаар сарын 30-ны дотор худалдан авах үйл ажиллагааг дуусгах тухай тогтоол гаргажээ. Уг тогтоолын дагуу дөрвөн сумын Засаг дарга болон аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох мэргэжилтнүүд хамтран нэгдсэн хурлыг зохион байгуулсан байна.

Уг хурлаар энэ жил Дархан-Уул аймагт хийгдэх ажлуудын зураг төсвийг хурдан гаргах, зөрүүтэй байгаа төсөв хөрөнгийг цэгцлэх, удаашралтай байгаа худалдан авах үйл ажиллагаа буюу тендерийг хэрхэн түргэвчлэх талаар ярилцсан юм. Хуралдааны үеэр сумдын Засаг дарга нар болон Иргэдийн нийтийн хурал Хөгжлийн бодлогын хэлтэс, Худалдан авах ажиллагааны холбогдох мэргэжилтнүүд хамтран уялдаа холбоотой байж зураг төсвийн ажлаа түргэвчилэн шийдвэрлэх шаарлагатайг онцоллоо.2013 оны 5 дугаар сарын 31-ны дотор бүх тендер зарлагдаад дуусвал үндсэндээ 6 дугаар сараас эхлэн бүтээн байгуулалт засварын ажлууд эхлэх ажээ.

Эх сурвалж: http://info.e-darkhan.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж