Хятад, Оросын бүтээгдэхүүн зонхилжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Хятад, Оросын бүтээгдэхүүн зонхилжээ

“Мишээл экспо” төвд уул уурхайнханд зориулсан нэгэн үзэсгэлэн үүдээ нээлээ. Энэхүү үзэсгэлэнгийн нэр нь “Mongolia mining”.   Уул уурхайн хамтын ажиллагаа-Үндэсний эдийн засгийн хөгжлийн түлхүүр”  сэдэвт уг үзэсгэлэнг Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Монголын өрсөлдөх чадварын хүрээлэн, Монголын уул уурхайн клуб хамтран зохион байгуулж байгаа аж.  Олон улсын гэх тодотголтой энэхүү үзэсгэлэнд уул уурхайн олборлолт, хайгуул, тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, хөрөнгө оруулагчид, банк, санхүү, даатгалынхан гээд нийтдээ 80 орчим байгууллага оролцож байна. Үзэсгэлэнд уул уурхайн хүнд даацын машинуудаас эхлээд олборлолтод ашигладаг тоног төхөөрөмжүүдийг тавьсан бол банк санхүүгийнхан уул уурханд зээл, хадгаламжийн үйлчилгээнийхээ талаар сурталчилж байгаа юм. Үзэсгэлэнд тавьсан тоног төхөөрөмжүүдийн хувьд ихэнх нь Хятад, Оросын бүтээгдэхүүн байна. “Mongolia mining” гол зорилго нь гадаад дотоодын бизнесийнхэнд түншээ олох, хөрөнгө оруулагчаа сонгох, хамтран ажиллах, техник тоног төхөөрөмжөө сурталчилах, худалдаж авахад гүүр нь болох чиглэгджээ. Уул уурхайнхны ажил ид эхэлж байгаа үеэр уг үзэсгэлэнг гаргаж байгаа нь цагаа олсон явдал хэмээн зохион байгуулагчид нь дүгнэж буй. Үзэсгэлэн маргааш өндөрлөнө.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж